4.6 (71) Үйлчилгээний үнэлгээ
4.8 (6) QR код үнэлгээ
4.2 (17) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
 Албан ёсны вэб хуудас үзэх

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

     1946 онд Дундговь аймгийн Үйлдвэрчний зөвлөлд нийгмийн даатгал хариуцсан ажилтанг ажиллуулж, хүнийг хөлсөөр ажиллуулж байгаа албан газрууд цалингийн сангаасаа 3, 6, 10 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсноор  үйл ажиллагаа  эхэлсэн гэж үздэг.

    Үйлдвэрчний төв зөвлөл 1950 оны их хурлаараа тэтгэвэр ,тэтгэмж олгож байгаа асуудлыг авч хэлэлцээд аймгуудад нэг орон тоо нэмж ажиллууснаар шимтгэл хураамж нэмэгдэж, тэтгэмжийн ажил өргөжиж тайлан мэдээ гаргадаг болсон байна.

     1976 онд хөдөлмөр цалин хөлсний Улсын хорооноос тогтоол гарч аймагт Нийгэм хангамжийн хэлтэс зохион байгуулагдсан.

      1979 оноос тэтгэврийн байцаагчийн орон тоо бий болж нэгдлийн тэтгэврийг сумдаас хүлээн авч аймгийн нэгдсэн байгууллага болж төвлөрч эхэлсэн.

      1984 оноос тэтгэвэр хариуцсан байцаагчтай болж тэтгэвэр, тэтгэмжийг сумдад хариуцуулах болжээ.

      Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын дагуу Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгэм хангамжийн хэлтсийг,  Нийгмийн даатгалын хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан.

      Тус хэлтэс нь нийт 38 орон тоотой, Санхүү бүртгэл , Үйлчийлгээ, Хяналт шалгалт, дотоод аудит гэсэн 3 тасгийн зохион байгуулалттайгаар аймгийн хэмжээнд 44,0 мянган иргэнд нийгмийн даатгалын багц үйлчилгээ, 10,4  мянган тэтгэвэр, тэтгэмж  авагч, 17,2 мянган даатгуулагчдад нийгмийн даатгалын ажил үйлчилгээг хүргэж 532 аж ахуй нэгж байгууллагатай харилцаж  байна. 

     Манай хэлтсийн нийт байцаагч нарын  97% нь дээд боловсролтой, 27 нь буюу 81,8% нь санхүү нягтлан бодогч, эдийн засгийн боловсролтой, Мэргэшсэн нягтлан бодогч 1 , магистр байцаагч 5, нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхтэй 16 хүн ажиллаж байна.

    Тус хэлтэс нь ажлаа сар, улирлаар төлөвлөн Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчилах, ажил олгогч даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг ёс зүйн өндөр түвшинд чанартай, баталгаатай хүргэх, шимтгэлийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, өглөг, авлагыг барагдуулах, хамрах хүрээг өргөтгөх, удирдах дээд шатны байгууллагуудад шаардлагатай мэдээ тайланг гарган хугацаанд нь тайлагнах, зэрэг үндсэн ажил үүргүүдийг хийж гүйцэтгэдэг. Мөн байгууллагын  дотоод ажлын зохион байгуулалтыг сайжруулан , ажлын ачааллыг жигдрүүлж,  даатгалын ажилтны мэдлэг чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын ажилтны болон төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чиглэлээр төрөлжсөн болон үндсэн сургалтуудыг зохион байгуулж, нийгмийн даатгалын үйлчилгээг ажил олгогч, даатгуулагч иргэдэд чанартай, хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.

Үе үеийн дарга нар :

/1976-1981/он 

Аймгийн АДХГ захиргааны ХНХХ дарга

 Н.Намшир

/1981-1986/ он

Аймгийн АДХГ захиргааны ХНХХ дарга

Г.Санжмятав

/1986-1988/ он

Аймгийн АДХГ захиргааны ХНХХ дарга

И.Бямбарагчаа

/1991-1994/ он

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

 Г.Жадваа

/1996-1999/ он

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

Ж.Сайнхүү/

/1999-2017/ он

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

Ч.Баяраа

/2017-2018/ он

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

Л.Очирбал

2018  оноос

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга  Г.Батжаргал