4.6 (71) Үйлчилгээний үнэлгээ
4.8 (6) QR код үнэлгээ
4.2 (17) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
 Албан ёсны вэб хуудас үзэх
  2022.09.22 11:02:23
  Э.Алтантулга

Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимаар хэрхэн авах вэ?

Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг даатгуулагчид зориулсан веб, шимтгэлийн цахим систем, “Нийгмийн даатгал” аппликейшн болон төрийн үйлчилгээний e-Mongolia порталаар дамжуулан үзүүлж байна. Үүнд:

• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар харах, хяналт тавих, хэвлэн авах

• Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолт авах

• Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах

• Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах

• Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжолгохыг хүссэн өргөдөл гаргах

• Ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл гаргах

• Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан илгээх

• Тэтгэврээ өөрчлөн тогтоолгох, тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан жилээр тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтээ цахимаар илгээх, шийдвэрлүүлэх

✅Төрийн үйлчилгээний нэгдсэн портал https://e-mongolia.mn/ болон e-mongolia аппликейшн (Үйлчилгээнүүд ➡️ Нийгмийн хамгаалал ➡️ Даатгал)

✅Даатгуулагчид зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ болон "нийгмийн даатгал" аппликейшн