4.6 (71) Үйлчилгээний үнэлгээ
4.0 (1) QR код үнэлгээ
4.0 (7) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
  2022.04.20 18:44:09
  Э.Алтантулга

Стартап 2022 Улсын уралдаанд оролцохоор бүртгүүлсэн залууст цахим сургалт орж байна

Уралдааны бүртгэлийн үе шат дуусаж “Цахим сургалт” 4-р сарын 18-нд эхэлсэн.

Сургалтад оролцож буй залуус дараах зүйлсийг анхаарна уу:

Бүртгүүлсэн залуус сургалтын "ZOOM" платформоор орохдоо оролцогч өөрийн нэрийг болон оролцож байгаа Аймаг, Дүүргээ бичих.

Микрофон, Вэбкамер шалгасан байх.

Сургалтанд хамрагдах орчноо бүрдүүлсэн байх

Бичиж тэмдэглэх зүйлсээ бэлдсэн байх

Сургалттай холбоотой асууж тодруулах зүйл гарвал 89909924, 86778607 дугааруудад холбогдох.

Сургалт 4-р сарын 30-н хүртэл үргэлжлэх бөгөөд 05.01-05.05-нд шилдэг 12 багийг шалгаруулах юм. Эдгээр 12 багаас эцсийн шатанд 6 багийг шалгаруулж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно.

1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг

2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/

3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/


  ХОЛБОО БАРИХ
  Монгол улс, Дундговь аймаг, Мандалговь сум, Нийгмийн даатгалын хэлтэс
  © Бүх эрх хуулиар хамгаалагдсан
  ГАЗРЫН ЗУРАГ
  ХАНДАЛТУУД
Нийт  1338
Энэ жил  1338
Энэ сар  176
Энэ долоо хоног  74
Өнөөдөр  11